Sunday, June 28, 2009

Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агентын Бизнес

… Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт …

Барууны жишгээр цалинжих боломж-Боловсролын Агентын Бизнес

Австралийн Боловсролын салбар улс орных нь экспортын 3-дагч том эх үүсвэр бөгөөд 2007 онд 12.5 тэрбум Австрали долларын ашиг авчирч байжээ. (Эх сурвалж: http://www.asiaone.com/News/Education/Story/A1Story20081023-95848.html)

190 орноос 370 мянган гадаад оюутнууд Австралийн их сургуулиуд болон хувийн коллежуудад суралцахаар ирцгээж байгаа бөгөөд эдгээр оюутнууд гол төлөв Хятад, Энэтхэг, Малайз, Хонг-Конг, Сингапураас цуглаж байна. Гадаадын оюутнууд Австралийн дотоодын оюутнуудаас дунджаар 40%, зарим ерөнхий мэргэжлийн (хуучнаар ТМС шиг) сургалтуудад 90% хүртэлх хувиар илүү үнэ төлж суралцдаг ба эх оронд нь идэж ууж, эдэлж хэрэглэх зарцуулалтаас өгсүүлээд их хэмжээний ашиг авчирдаг тул гадаадын оюутнуудыг улс орондоо татах, ирсэн хойноо аятай тухтай байх боломжуудыг нь хангах үүднээс бүх төрлийн мэдээллийг үнэ төлбөргүй (уул нь бол өөр сувгаар нь хангалттай төлүүлчихэж байгаам л даа) өгч, маш их халамжилдаг. Аль ч сургуульд оюутнуудын асуудал хариуцсан төв байдаг ба бүхий л асуудлаар зөвлөгөө өгч, хайрлуулах шаардлагатай улсуудыг нь боломжын хэмжээнд хайрладаг гэхэд болно. Жишээ нь томхон их сургууиуд шинээр ирэгсдэд соёлын шокноос нь гарахад туслах мэдээллийн багцаар ирэнгүүт нь хангах ба сэтгэлзүйч, эмч нар, хүсвэл сэтгэлээ хуваалцах найз нөхөд хүртэл олж өгдөг нь их нэмэр болдог. Учир нь оюутныг ирэхээс нь өмнө, сургалтын төлбөртөө багтаагаад нэлээн мөнгө төлүүлчихнэ, бас гадаадын оюутны даатгал гээд 300-600$ нэмж авч байж визээ өгөх жишээтэй.

Гадаадын оюутнуудын хувьд хэлний бэрхшээл болон мэдээлэл олж авах аргаа хөнгөвчлөх үүднээс Боловсролын Агентуудад хандах тохиолдол элбэг байдаг. Австралийн Боловсролын байгууллагууд нь өөрсдөө хөөцөлдөөд хүрч ирэх чадамжтай оюутнуудаас гадна бусад гадаадын оюутнуудыг татахын тулд сургалтын төлбөрийн 5-20%-тай тэнцэх хэмжээгээр цалинжуулж тусгай Агентууд хөлсөлдөг байна. Австрали дотроо үйл ажиллагаа явуулдаг ихэнх Агентууд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд хүссэн сургуулийнх нь урилгыг өдөрт нь шахуу үнэгүй авч өгдөг байна. (Ж.нь: http://www.dksydney.com.au ). Гэхдээ энэ нь таныг урилгандаа юу бүрдүүлэх вэ мэтийн анхан шатны асуултуудаа дахин дахин info@dksydney.com.au рүү спамдаад бай гэсэн үг биш тул эхлээд бусдын цаг завыг хүндэтгэх үүднээс http://www.gegeen.com , http://www.mglaus.com мэтийн үнэ хөлсгүйгээр нийтийн тусын тулд үйлчилж байгаа газруудаас зохих мэдээллийг нь аваад gegeen@gegeen.com , gegeen@yahoo.com -р харилцаж тодорхой сургуулиудын вэб хуудсаар орж судлах хэрэгтэй.

Монголын нөхцөлд эдгээр Боловсролын агентууд нь визний зөвлөгөөгөөр давхар хангадаг ба үүндээ зориулж ихэнх нь үнэ төлбөртэйгээр үйлчилдэг. Хүсвэл танд ч бас Агент болох боломж нээлттэй байдаг. Англи хэлний зохих мэдлэгтэй хүмүүс нь http://www.gca.edu.au/ мэтийн дурын сургууль, коллежын вэбээр ороод агентад зориулсан булангаас мэдээлэл авах буюу холбоо барих буланд байгаа мэдээллээр нь имеил бичиж агент болох хүсэлтээ гаргах хэрэгтэй. Агентуудад зориулсан өргөдлийн форм зарим сургуулийн вэб-д онлайнаар байдаг бөгөөд эсвэл тань руу имеилээр ч явуулж болох юм.

Ингээд хүсэлтээ гаргаж агент болсон тохиолдолд агентад зориулсан тусгай вэб хуудасны нэвтрэх эрхээр хангагдаг ба эсвэл сургуультай нь имеилээр харилцаж, өөрийнхөө олсон оюутандаа урилга хүсч болох юм. Оюутнууд өөрсдөө сургуулиудтай нь харилцаж, вэб-д нь байршсан урилга хүсэх өргөдлийг татаж авч бөглөөд, сургууль руу нь имеилдээд урилгаа авах боломжтой байдаг ч мэддэггүйгээсээ болдог уу, хэл нь хүрэхгүй байна уу, эсвэл зарим сургуулиудын хувьд өдөртөө хэдэн зуун мянгаараа яг ирэх ирэхгүй нь тодорхойгүй хүмүүсээс ирдэг хүсэлтүүдэд дор дор нь хариу өгөхөөс түвэгшээдэг үү, юутай ч олон янзын шалтгаанаас болоос Агентаар дамжихыг оюутнууд болон сургуулиуд нь аль аль нь дэмждэг.

Монголчуудын маань хувьд ийм Агентууд 150-1500$-р үйлчилж, сургуулийн урилга, визний хураамж, визний мэдээлэл, санхүүгийн материал бүрдүүлэлт, сургуульд нь төлбөр тушаах, ирсэн хойно нь урьд өмнө нь үйлчлүүлж байсан оюутнуудтайгаа холбож өгөх гэх мэтчилэн олон талт үйлчилгээ үзүүлдэг байна. Уг нь бол 10 мянган долларын сургуульд зуучилж өгөөд 2000$ хүртэлх ашигтай ажиллаж байгаа хүмүүс нэмж ашиг хараад байгаа нь шүүмжлүүштэй мэт боловч Монголчуудын маань өнөө л баталгаагүй зангаас болж баахан хүний алт шиг цагийг үрчихээд гэнэт мөнгөгүй, өөр ажил явдал гарлаа, эсвэл болилоо гэх мэтийн утгагүй үйлдлүүдээс нь болж Монгол зуучлагчид маань ч байнга зовлонгоо тоочиж суудаг. Гэхдээ найдвартай ойр дотны хүмүүстээ л зуучилж, сургалтын төлбөрөөс нь хэмнэж өгөх хүсэлтэй, болж өгвөл Австралийн гадна амьдардаг, эсвэл Австралидаа орлого бага олдог хүмүүсийн хувьд Агентийн ажил хийх нь боломжын сайхан санаа юм. Австралид суралцдаг, суралцаж байсан, буцсан, буцаагүй олон Монгол оюутнууд Агентийн үйл ажиллагаа эрхэлж эхэлцгээсэн байна. (Орлого ихтэй хүмүүсийн хувьд давхар орлого олох нь анхдагч ажил, бизнесээсээ олж байгаа мөнгөнийх нь татварын хэмжээг галзууруулахаас гадна, 2-догч орлогоос 47% хүртэлхийг нь татварт суутгуулдаг тул хэт хөдөлмөрлөх сонирхолгүй улсуудын сонголт биш байж болох юм.)

Австралид суралцахад зориулсан сургуулийн урилга болон сургуультайгаа харилцах ихэнх мэдээллүүдийг бүгдийг интэрнетээр, имеилийн хавсралтаар шийдэх бүрэн боломжтой байдаг ба элчингээс сургуультай нь өөрсдөө холбогдоод шалгачихдаг тул визэнд орохдоо заавал оригиналь урилга хавсаргах шаардлагагүй байдаг.

Хэлний курсээр гадагшлах санаатай хэлний бэрхшээлтэй Монголчуудын хувьд хэт их зардалаар хэлний мэдлэг гэсэн ерөнхий мэдлэгийг дээшлүүлэх чадамжтай, хүсэлтэй эсэхээ сайтар бодох хэрэгтэй ба гадаадад гарсан хойноо гадаад хүмүүстэй харилцаанд орох, гадаад хэлний мэдлэгээ ашиглаж ажил хайх, амьд явах шаардлага гарна гэдгийг бодолцож, урьдаас бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг.

Танил найз нөхөд, ах дүү нараа бараадсан хүмүүсийн хувьд асуудал нь нэлээн гайгүй байдаг ч ийм хэмжээний давуу талгүй, нэг ч хүн мэдэхгүй газар ирсэн хэлний мэдлэг муутай шинэхэн Монголчуудын хувьд бусад Монголчуудынх нь тус дэмжлэг их хэрэгтэй байдаг ба туслуулах арга ухаанаа сайжруулахад анхаарч аль болох өөрөөс хамаарах зүйлстээ өөрөө анхаарал тавих хэрэгтэй байдаг.

Учир нь аав ээждээ ачлалтай, ах дүүдээ элбэрэлтэй сайхан Монгол зан орчин цагийн Монгол дахь Монголчуудад маань ч багасаж эхэлсэн цаг бөгөөд гадаадад буй Монголчууд маань ажлын хүндийг хийж, арав таван цаас цуглуулахын тулд амьдралаас таашаал авахаас ч хойргошин, ар талд нь үлдсэн амьтан хүнд л илүүлчлэхээ амжуулж суувал их юм байдаг тул гадаад хэмээгч их далайд ганцаараа сэлүүргүйгээр сэлэхээр шийдсэн бол мэдээлэл, хэл гэсэн 2 чухал сэлүүрээ заавал марталгүйгээр чирж ирэхээ мартуузай.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

2009.06.29

Гэгээн

http://www.gegeen.com

Related: Жижиг Бизнес Эрхлэх. Starting your own business: sample-small-business

Enehuu medeelliig zohiogchiin ner, www.gegeen.com gesen eh survaljiig ni duridaad busdad tugeeh, blog, site-ndaa bairluulah huseltei buh huvi humuus, baiguullaga, adminuudiig demjih ba ooriin International Top Growing Blogtoo ug site-uudiig tavij surtalchlah bolno. Redaktorlood sonin, hevlel deer gargah humuusiig nair tavin ugtah bolno. Tand bayarlalaa.

Thursday, June 25, 2009

Presentations about Australian Scholarship

Alimaa egchiin Australia-n tetgelegtei holbootoi iltgeluudiig blogiinh ni baruun door, bas manai http://www.gegeen.comRSS blogiin baruun deer tatats helbereer bairluulchihlaa. Ooriin alt shig zurh setgel, amidraliinhaa tsag hugatsaag zartsuulan baij hoich uyeiinhendee ulger duurail uzuulen, medsen duulsanaasaa tugeej yavaad ni busdiinhaa omnoos talarhal ilerhiilyee.

StudyOZ.ppt
AusAIDCand.ppt

Groupt burtgeltei gishuud endees file-uudiig avaarai: GEGEEN-Free Email Updates
http://groups.yahoo.com/group/gegeen/files/AlimaaAdelaideALAtetgeleg/

Thursday, June 18, 2009

Австралид,Америк,Англид тэтгэлгээр суралцсан Монгол Залуустай ярилц-88088142,99742431,91000433

http://biznetwork.mn/topic/show/5637/1



http://erdeneos.globat.com/ggnundarga.swf











Wednesday, June 17, 2009

America, Australia, Angli-d togsogchidtei uulzah-91000433, 88088142, 99742431-http://www.gegeen.com

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөр
18/06/2009 — www.gegeen.com (0410 063 125, gegeen@gegeen.com)

Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.

Америк, Австрали, Англи улсад төгсөгчидтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 91000433, 88088142, 99742431. gegeen@yahoo.com , erbold_e@yahoo.com , http://www.gegeen.com

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын нээлтийн

үйл ажиллагааны хөтөлбөр

Цаг


Үйл ажиллагаа

19.00-19.30
Зочид хүлээн авах

19.30-19.35
Хөтлөгч хөтөлбөр танилцуулах

19.35-19.45
Морин хуур, уртын дуу /Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга/

19.45-19.55
Нээлтийн үг (Э.Эрболд “Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын тэргүүн)

19.55-20.00
Тууз хайчлах ёслол

20.00-20.10
Урлагийн тоглолт

20:10-20:25
Урилгаар ирсэн хүмүүсийг танилцуулах

20.25-20.45
“ Харвардад багшилсан миний түүх” илтгэл / Ж.Амарсанаа (Харвардын их сургуулийн докторын дараах сургалтын эрдэмтэн, Токиогийн их сургуулийн доктор) /

20.45-21.00
“Гэгээн Ундарга Холбоо” ТББ-ын төлөвлөгөө, танилцуулга

21:00-21.20
“Австралид хэрхэн тэтгэлэгээр суралцах вэ ?” илтгэл /Австралид төгсөгчдийн холбоо /

21.20-21.45
Хөгжөөнт хөтөлбөр /Voice Box нэвтрүүлэг /

21.45-22.15
“АНУ-ын сургалтын онцлог” илтгэл / Америкт төгсөгчдийн холбоо /

22.15-22.30
Хөгжөөнт хөтөлбөр / Гадаад хэлны сургалтын төвд суралцах эрх олгох /

22.30-22.55
Мэдээлэл солилцох цаг / Зочид хоорондоо танилцан мэдээлэл солилцох /

22.55-23.00
Урлагийн тоглолт /WE ARE THE WORLD/

23.00-23.05
Хаалтын үйл ажиллагаа



Урилгаар:



1. Америкийн Yale-ийн их сургуулийн төгсөгч, Стэйнфордын их сургуулийн магистр Хатагтай Т.Оюунгэрэл
2. Амеркийн нэгдсэн улсын элчин сайдын яам
3. Их британы элчин сайдын яам
4. Канадын элчин сайдын яам
5. Англид сургууль төгсөгчид
6. Америкт сургууль төгсөгчид
7. Австралид сургууль төгсөгчид
8. Австралын залуу лидер хөтөлбөрийн австраличууд
9. Турк улсад болсон оюун ухаан, ой тогтоолтын олон улсын тэмцээний 2-р байрын шагналт Х. Хатанбаатар
10. Shark төвийн захирал Даваахүү
11. Хартфорд дээд сургуулийн Англи, Индонез, Сингапур улсын бизнесийн удирдлагын багш нар
12. Англи, Америк мэргэжилтэнгүүд оролцоно.

ТАХ: 8000 төгрөг

/Тасалбарын тоо: 200 ширхэг/

/хөнгөн зууш, ус, жүүс, пиво, улаан дарснаас сонгон уух боломжтой/

Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.

Америк, Австрали, Англи улсад төгсөгчидтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

Тасалбарыг:

91000433, 88088142, 99742431 АВНА УУ.



“ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын

үйл ажиллагааны танилцуулга



Эх орныхоо хөгжил, ирээдүйн сайн сайхны төлөө зүрх сэтгэл нь цохилон явдаг Дэлхийн өнцөг булан бүрт буй чадалтай, боловсролтой Монгол залуус гар гараа нийлүүлж, харилцан бие биеэ урамшуулж өөрсдийн мэдлэг чадвараа хуваалцан, тулгарч буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэн хөгжлийн гарцыг эрэлхийлэх, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхийг зорилгоо болгон 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа www.gegeen.com-ийг Төрийн Бус Байгууллагын зохион байгуулалтанд оруулан 2009 онд “Гэгээн Ундарга Холбоо” ТББ байгуулан 2009.06.23-ны өдөр Чингис зочид буудлын “Тэмүүжин” ресторанд албан ёсны нээлтээ хийх гэж байна.

Одоогоор “Гэгээн Ундарга Холбоо” ТББ нь 2200 гаруй гишүүнтэй, Монгол, Англи, Америк, Герман, Австрали, Канад, Өмнөд Солонгос гэх мэт 14 /салбартай/ улсад буй Монгол иргэдтэй байнгын хамтын ажиллагаатай ажилладаг байгууллага юм.

“Гэгээн Ундарга Холбоо” ТББ нь боловсролын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол залуус гадаад хэл сурахад шаардлагатай материал, ном, аудио, видео хичээл, IELTS, TOEFL-ийн ном тохимолуудыг төлбөргүй олгож, олон улсын хэмжээнд зарлагдаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрүүдээс танилцуулж, Монгол залуус тэтгэлэгт хамрагдах бүх орчин нөхцөлийг хангаж өгөх зорилготой гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.



Email:

Ene saikhan odriin mendee!

Sonirhoj magadgui naiz nohod ruugee forward hiine uu!

Chingis zochid buudliin “Temuujin” restaurant-d 2009.06.23-nii 19pm-s
America, Australia, Angli-d togsogchid bolon tus ulsiin Mongol dahi irgedtei dotno taniltsaj, business cartaa soliltson, taniliin hureegee orgotgohiig husvel, Tetgelegeer suraltsah talaar medeelel avahiig husvel “Gegeen Undarga Kholboo” NGO-n neeltend ireerei. 91000433, 88088142, 99742431.

Чингис зочид буудлын “ТЭМҮҮЖИН” ресторанд 2009.06.23-ны 19 цагаас эхэлнэ.

Америк, Австрали, Англи улсад төгсөгчдтэй уулзан харилцан мэдээлэл солилцон, танилын хүрээгээ өргөтгөхийг хүсвэл “ГЭГЭЭН УНДАРГА ХОЛБОО” ТББайгууллагын нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьж байна. 91000433, 88088142, 99742431.

Hotolboriig daraah site-uudaas avna uu. Bayarlalaa. gegeen@yahoo.com , erbold_e@yahoo.com

http://www.gegeen.com
http://mglaus.com/2009/06/18/gegeen-undarga-kholboo-ngo-opening-ceremony-on-23jun09/
http://gegeen.wordpress.com/2009/06/18/gegeen-undarga-kholboo-ngo-opening-ceremony-on-23jun09/
http://groups.yahoo.com/group/gegeen/

Wednesday, January 30, 2008

Check this out www.gegeen.com

www.gegeen.com

 Австралийн ажлын визүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүд зэрэг онц сонирхолтой мэдээлэл бүхий Австралийг сонгохын учир ном хэвлэгдэн гарлаа. Уг номд Австрали улсын тухай, Австралид ажиллах, суралцах, жуулчлах зорилгоор ирэх боломжуудын тухай, Австрали улсад хэрхэн хөлөө олох тухай болон 10-аад Монголчуудын бодит амьдралын туршлагаас багтаасан маш сонирхолтой мэдээллүүд багтжээ. Таны олон мянган долларыг чинь хэмнэх үнэт мэдээллээр баялаг болж чадсанд бүрэн итгэлтэй байна. Цаашид энэ ном цуврал болж хэвлэгдэх бөгөөд анхны ботийн борлуулалтын ашгийг дараа дараагийн ботиуд болон mglaus - Community -н цаашдын үйл ажиллагаанд зориулах болно. Одоогоор ихэнх ном борлуулах цэгүүдээр худалдаалагдаж эхэлсэн тул уншигч олныг хүрэлцэн ирж номтой танилцан, найз нөхөддөө шинэ мэдээ дуулгахыг уриалж байна. Бусад улс, хотуудад байгаа Монголчуудад хүрч үйлчлэх боломжыг мөн судалж байна. (BTW: Testing Nomun Dalai - Australia: Book eShop http://au.mongolianbooks.com/) Өмнөд Солонгос руу цөөн хувийг илгээсэн болно.

Холбогдож болох газрууд: Аз хур, Засгийн Газрын баруун талын номын дэлгүүр, Интер book, их дэлгүүрийн хажуу талын ном, номын ертөнц, голомтын доод талын дэлгүүрүүдэд зарагдаж эхэлсэн. Нэмэлт мэдээллийг 99133215 утсаар лавлана уу:

Өмнөх үг

1. Яагаад Австрали?
Австрали орны тухай
Австралийн давуу талууд
Байгаль орчин
Дэд бүтэц
Улс төр
Хөгжил ба хачин зүйлс
Эдийн засаг
Бизнесийн орчин
Мөнгөний нэгж, амьдрах зардал
Эрүүл мэндийн систем
Боловсрол
Австралийн боловсролын систем
Дээд боловсролын талаар
Сургалтын төлбөр
Англи хэлний курс - Жилд 6500-12000US$
Шилдэг сургуулиуд
Сурахын хажуугаар ажиллах боломжууд
Амьдрах байр ба өртөг
Австралид ирэх нь
Цагаачлалын нааштай систем
Сурч, ажиллаж, амьдрах - Бодит жишээ, туршлага
Оюутан Анхмаагийн түүх
Мэргэжилтэн Болдын бодит түүх.
Жуулчин Хандаагийн түүх
АУСАИД-н тэтгэлэгтэй магистрант оюутан Мандахбат
Жолооны шалгалт өгсөн түүх /Баруун Австрали/ Цэрэнханд

Бусад Монголчуудын Австралийн талаарх сэтгэгдэл

2. Урьдчилсан бэлтгэл
Амьдрах мужаа сонгох
Австралийн газрын зураг
Australian Capital Territory – Австралийн Нийслэл Дэвсгэр нутаг
New South Wales - Шинэ Ємнєд Уэльс
Victoria - Виктория
Queensland - Кюинсланд
Western Australia – Баруун Австрали
South Australia - Өмнөд Австрали
Tasmania – Тасмани
Northern Territory - Хойт Дэвсгэр Нутаг
Хэлээ бэлдэх
АйЭЛТС – Англи хэлний шалгалт ба түүнд бэлтгэх
АйЭЛТС-н 6.5 оноо авсан түүх

Санхүүгийн асуудлаа бэлдэх
Австралид сурах тэтгэлэгүүдийн талаар тойм.
Оюутны виз санхүүжүүлэх, зээл тусламжууд

Визний асуудлууд
- Зуучлагч:
- Монгол дахь агентууд:
- Жуулчлах болон бусад богино хугацааны виз
- Суралцах: Оюутны виз
- Суралцах: Оюутны визний төрлүүд
- Суралцах: Бүрдүүлэх зүйлс
- Оюутны визэнд шаардагдах мөнгөний хэмжээг тооцоолох

- Ажиллах эрхийн виз
Ажиллах эрх бүхий виз: Байнгын оршин суух эрх
Ажиллах эрх бүхий виз: Гэрээгээр ажиллах

Яг явахын өмнө
Онгоцны тийз & буудал
Хил гааль
Авч явах хувцас
Ачаагаа бэлдэх.

3. Дөнгөж очоод
Австрали улс дахь Монголын Өргөмжит Консул болон Элчин
Нийтийн тээвэр
Шар ном, цагаан ном хэрэглэж сурах
Хүнтэй уулзах, харилцах, танилцах
Түгээмэл хэлц
Үнэгүй болон хямд үйлчилгээтэй газрууд олох
Банкны данс нээлгэх
Ажиллах
Ажил хайх зарим вэб:
Татварын Файлын Дугаар (Tax File Number - TFN) авах
Татвар Ноогдуулалт
Татварын тусламж
Centrelink-д бүртгүүлэх
Centrelink-ын тэтгэмжүүд
Хүлээлгийн хугацаа (Waiting periods)
Хүлээлгийн хугацаанаас чөлөөлөгдөх
Гэр бүлийг дэмжих тэтгэмж (Family Assistance payments)
Залуус
Төлөөний хүн
Эрх, үүрэг

Гэр бүлийг дэмжих алба
Centrelink олон соёлын үйлчилгээ
Хүүхдийн асуудлууд
Хүүхэд асрах
Сургууль
Хүүхдээ үнэгүй сургах
Гар утасны операторууд:
Утсаар ярих:
Yes Optus - www.optus.com.au
3G - www.three.com.au
Telstra www.telstra.com.au
Virgin
Vodafone
Дэлгүүрүүд ба үнэ ханш
Австралид машин жолоодох
Орчуулагч
Бүртгэлтэй орчуулагчид

Linkography - Хэрэгцээт вэб хаягууд
Хавсралтууд - Чухал мэдээллүүдийн багц

Хавсралт 1. Ажлын визний шалгуур-120 онооны тест
Хавсралт 2. Ажлын визний Шалгуурт тэнцэх жишээ
Хавсралт 3. Түгээмэл хэлц
Хавсралт 4. Ажил олгогчтой хийсэн гэрээ
Хавсралт 5. Жуулчны визний урилга
Хавсралт 6. Визний зуучлалын хөлс
Хавсралт 7. Хүүхдээ сургуульд үнэгүй сургах өргөдөл
Хавсралт 8. Ажил хайх вэб
Хавсралт 9. Австрали улс гэрэл зургийн хальснаа

Wednesday, July 4, 2007

Gegeen-Supporting health, wealth and education

www.gegeen.com блог нь Австралийг сонирхогч Монгол ахан дүүсээ холбон, бие биендээ хэрэгтэй мэдээ мэдээлэл солилцох боломжийг хангах үүднээс төдийгүй Дэлхийн өнцөг булан бүрт буй Монголчуудтайгаа мөн мэдээ мэдээлэл, санал бодол, туршлагаа харилцан хуваалцах үүднээс нээгдэн ажиллаж байгаа билээ.

Гэгээн XXK


Утас(3G): 0433 454 071
Гадаадаас: 61+433 454 071
gegeen@yahoo.com
http://www.gegeen.com
GeGeen Logo

Мөнгөн шилжүүлэг, Карго, Мэдээлэл,

Санхүү, Investment Татвар, Виз, Сургууль

Реклам, Ном, Интернет, Вэб, Харилцаа холбоо

www.gegeen.com - International Top Growing blog

Happy Birthday GGN


Гэгээний Бялуунаас Хүртээ!


Testimonials - Үйлчлүүлэгчидийн сэтгэгдэл

Шинэ үйлчилгээнүүд нэмэгдлээ:
* New Arrivals Services: Шинээр ирэгсдэд зориулсан үйлчилгээнүүд
* Free Visa/School fee Transfer, Free Tax/Super refund!
* Free weblog user registration, information, creation, set-up for all states Mongolians!

eSocializing: Mongolians Socializing Online


“Гэгээн” ХХК (GeGeen Pty Ltd) www.gegeen.com нь Австралийн Бизнесийн Дугаар бүхий албан ёсны Австрали компани бөгөөд Монгол, Австрали хоёр орны иргэдийг илүү ойр дотно харьцах боломжийг олгох, ҮНЭГҮЙ мэдээлэл солилцох, ХЯМДаар мөнгөө гуйвуулах, Oлсон орлогынхоо хэмнэгдэх боломжууд, хөнгөлөлттэй үйлчилгээнүүдийн талаар болон цалингаас бусад аргаар мөнгөө өсгөх боломжуудын талаарх нэмэлт мэдээлэл авах, Mонголд болон гадаадад бизнес хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хөрөнгө оруулахад Монголчуудад тохиолддог хүндрэлүүдийг хялбаршуулах зорилгын дор байгуулагдсан.

Бид дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна

* Мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх, Монголчуудаа хооронд нь холбох үйлчилгээ – Бид Австралид суралцах, ажиллаж хөдөлмөрлөх, амьдрахад зориулсан бүх төрлийн мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй танд өгнө. Мөн Австрали оронд Шинээр ирэгсэд болон Буцаж буй хүмүүст шаардлагатай бүхий л үйлчилгээнүүдийг танд санал болгож байна.
* Шинээр ирэгсдэд зориулсан үйлчилгээнүүд
Information Package for New Arrivals | Job and Work Permission
Student Visa Info | Australian Greencard - PR
Successful Mongolian in AU | Mongolians about Australia
* Австрали дахь Монголчуудтай холбоотой хувь хүмүүс, компани, агентуудыг нийтэд зарлах, сурталчлах, үйл ажиллагааг нь дэмжих, өргөжих, сайжруулахад нь туслах, бусдад нь таниулах, Монголчуудтай холбогдох боломж олгох, мэдээлэх
* Баталгаат болон шуурхай мөнгөн шилжүүлэг болон ачаа хүргэлт хамгийн хямдаар - Монгол руу агаараар болон далайгаар ачаа хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх буюу хямдаар бие дааж ачуулах талаар мэдээлэл өгнө. Визний болон сургалтын төлбөрөө манайхаар дамжуулан төлбөл үнэгүй бөгөөд урамшуулалтай.
* Монгол руу болон Австрали дотороо ярих картын хямдралууд - Та гар утасныхаа урьдчилж төлдөг картууд болон монгол руу ярих картуудынхаа нэрийг бидэнд илгээгээд манайхаар дамжуулан авбал 20% хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Ж.нь:
* o 30$-н Yes Optus Recharge card 28.5$ гэх мэт
o 10$-н Монгол руу ярьдаг Best Call карт 8$ гэх мэт
o Монгол дахь гар утас руу чөлөөтэй ярих www.voipstunt.com, www.webcalldirect.com, www.skype.com -д бүртгүүлэхэд тусламж үзүүлэх гэх мэт
* Ажил хийж байгаад буцсан буюу ажиллаж байгаа Монголчуудын Австралид төлсөн татвараа буцааж авахад туслах, тэтгэвэрийн дансанд цугласан мөнгөө нэхэмжлэхэд зориулсан мэдээлэл өгөх зэрэг бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнүүдийг санал болгож байна.
* Бизнесийн бичил санхүүжилт, зээлүүд - Бид харилцагч түнш байгууллага, хувь хүмүүс, хэрэглэгчиддээ жижиг бизнесийн санхүүжилт болон богино хугацааны шуурхай бичил зээлүүдийг санал болгож байна.
* Хөрөнгө оруулалт - Бид 15.6-36% хүртэлх хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалтыг та бүхэнд санал болгож байна. Барьцаа баталгаа гаргана. 100% эргэн төлөгдөх боломжоор хангана.
* Аялал Жуулчлал - Монгол, Австрали улсад хоёр орны иргэдийг харилцан аялуулах боломжийг бид олгож байна.
* Жижиглэн худалдаа - Монгол бараа, бүтээгдэхүүний худалдаа явуулдаг.

Манай компани та бүхэндээ үргэлж нээлттэй байхаас гадна цаашид бусад шаардлагатай үйлчилгээнүүдийг та бүхэнд санал болгох болно. Хамтран ажиллах санал болон түншлэл, бүх төрлийн шинэ санаа, шүүмжлэл, санал сэтгэгдэлийг дараах хаягаар хүлээн авах болно. Та доорх мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барина уу.

GeGeen Pty Ltd
Mob: 0433 454 071 (3G)
Email: gegeen@yahoo.com , gegeen@gegeen.com

Web: www.gegeen.com



(http://botd.wordpress.com/2007/06/22/growing-blogs-422/ in 71)


(http://botd.wordpress.com/2007/08/20/growing-blogs-481/ in 38)